Монгол Улсын Ардын багш, профессор

Найдангийн
Батсүх Сан

Эх орныхоо гидрогеологи, инженер геологи, геоэкологийн судалгаа (боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин)-ны үр өгөөжийг дээшлүүлэн, үр дүнг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд нийтийн хүртээл болгоход оршино.

Профессор Н.Батсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт
55жил дээд боловсролд
38нэг сэдэвт бүтээл
30сурах бичиг
533+эрдэм шинжилгээний өгүүлэл
80бүтээл редакторласан
Төгрөгийн худгийн хүйтэн усанд
Өөгүй ариун бодол минь бий
Хүрмэний Төгрөгийн толгодын дунд
Хүүхэд насны минь сүлд бий Н.Батсүх, «Хорвоод ганцхан» VI дэвтэр
Говийн худгаас эхэлсэн зам Жилдээ 100–200 мм хур тунадас ордог, ууршилт нь тунадаснаасаа давдаг говьд өссөн хүү насаа усны эрэлд зориулжээ. Гидрогеологич хүн төрсөн нутгаа ч ай сав, газар доорх усаар нь дүрсэлдэг.
Баримтат хөрөг

«Усны Батсүх»

Багшийн амьдрал, шавь нар, хамт олон, гэр бүлийнх нь дурсамжаар бүтсэн баримтат хөрөг. 38 минут.

Профессор Н.Батсүх булгийн дэргэд
Булгийн дэргэд. «Манай эрдэмтэд» номоос
Профессор Н.Батсүх ажлын ширээнийхээ ард
Ажлын ширээнийхээ ард, 2026
Омоо-боржигон овогт Найдангийн Батсүх, хөрөг
Омоо-боржигон овогт Найдангийн Батсүх
Намтар

Усан дуслыг хэлхсэн хүн

Омоо-боржигон овогт Найдангийн Батсүх Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг «Төгрөг» хэмээх газар, усан морин жил төржээ.

Аав нь Бумбатын голын хөндийн уугуул, ээж Долгорын Норьён Ханхонгор сумын Балгасаны голд төрсөн. Даланзадгадын 1-р арван жилийн дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Москва хотын Геологи-хайгуулын дээд сургуульд суралцаж, уулын инженер гидрогеологич мэргэжил эзэмшсэн.

МУИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, асуудал судлах лабораторийн эрхлэгч, салбарын эрхлэгч, профессорын багийн ахлагчаар ажилласан. Эх орныхоо дээд боловсролд 55 жил ажиллахдаа гидрогеологи, инженер геологийн дээд мэргэжилтэн бэлтгэх салбарыг үүсгэн байгуулж, шавь сургалтын уламжлалыг бий болгосон.

Бүтээлээ ОХУ, Хятад, Чех, Грек, Англид хэвлүүлсэн. Монголын Үндэсний атлас, Хөвсгөл нуурын атласт 6 зураг зохиож, Монгол орны гидрогеологийн 1:500 000, 1:1 000 000-ны зураг, рашаан, эрдэст нуурын 1:2 500 000-ны зураг зохиоход оролцсон. Байгаль орчны салбарт 140 гаруй ажил гүйцэтгэжээ.

Монгол Улсын Ардын багшГавьяат багшШУТИС-ийн хүндэт профессорГазар зүйн ухааны докторГеологи-минералогийн шинжлэх ухааны докторМонгол Улсын зөвлөх инженер
Усан морин жил

Говийн «Төгрөг»-т мэндэлсэн

Өлзийт, Бага Аргалант уулсын дунд, Хүрмэн сумын нутагт.

Залуу нас

Даланзадгадаас Москва хүртэл

Даланзадгадын 1-р арван жилийн сургууль, Москвагийн Геологи-хайгуулын дээд сургууль.

1971

Хөвсгөлийн экспедиц

МУИС, Эрхүүгийн их сургуулийн хамтарсан байгалийн нөөц баялгийн судалгаа. Хожим Монгол-Оросын Хөвсгөлийн ус судлалын отрядын Монголын талын ахлагч болсон.

1973

Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн

Монголд гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны эхлэл.

1993.06.25

Анхны эрдэм шинжилгээний хурал

«Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд» хурлыг санаачилсан. Тэр цагаас хойш жил бүр болж байна.

2014

Улаанбаатарын ул хөрс, үндэсний стандарт

Улаанбаатар хотын бүсчлэлийн инженер-геологийн судалгааг тэргүүлж, «Ул хөрсний ангилал» MNS 3263:2014 стандартын төслийг удирдсан.

2023

Мэргэжлийн 50 жилийн ой

Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг салбарынхан тэмдэглэсэн.

2024

«Гүнээсээ хайрлая»

Ханбогдын усны чуулганд нээлтийн үг хэлж, газар доорх усны хайгуулын цооногийн туршилт дээр биечлэн очсон.

2026

«Техноген гидрогеологи», нэрэмжит сан

Шинэ сурах бичиг, «Хорвоод ганцхан» цувралын VI дэвтэр хэвлэгдэж, Найдангийн Батсүх сан улсын бүртгэлд бүртгэгдэв.

«Бидний эх орны байгаль экологийн тэнцвэрт байдлын хувьд их эмзэг, усны нөөцийн хувьд хомс… Ийм байгалийг бид шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэж, хамгаалж амьдрах ёстой ажгуу.»

Н.Батсүх, «Эргэн дурсахуй»

«Нэрэндээ хос нэр авсан хүн бол Батсүх… Эрдэмтэн Батсүх, Доктор Батсүх, Профессор Батсүх, Гавьяат Батсүх гээд л. Тэдний нэг нь Батсүх багш юм.»

Шавь нарын дурсамжаас

«Миний босгосон оюунлаг суварга нь олон хүний оюун ухаан, хөдөлмөр, сэтгэл зүрхээс бүтсэн.»

Н.Батсүх, «Миний босгосон оюунлаг суварга»
Усны судалгаанд оруулсан хувь нэмэр

Хотын ундны уснаас говийн гүний хоолой хүртэл

Газар доорх усны эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ, усны чанар, стандарт, хот төлөвлөлт гээд бүх шатанд гар бие оролцсон эрдэмтэн.

Улаанбаатар

  • Хотын бүсчлэл, инженер-геологи, ул хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгаа (2014)
  • Хотын ус хангамжийн эх үүсвэр, нөөц, нөхөн сэлбэлтийн судалгаа
  • Туул голын ай савын газар доорх усны ордууд

Үндэсний стандарт

  • «Ул хөрсний ангилал» MNS 3263:2014 — төслийн удирдагч
  • «Усны чанар. Нэр томьёо, тодорхойлолт» стандарт (2016)

Хотуудын ундны ус

  • Эрдэнэт — «Баян-Өндөр» байгалийн паркийн ус хангамжийн судалгаа (2015–2016)
  • Дархан — «Да геоэкологи-2020» судалгаа (2020–2023)
  • Шинэ Хархорум хотын ундны усны эрэл (2024)

Говь, Оюу Толгой, Өмнөговь

  • Говийн бүсийн томоохон хэрэглэгчдийн ус хангамж, газар доорх усны горим, балансын судалгаа (1993)
  • Ханбогдын Ухаан эрэг орчмын 201 км² талбайн газар доорх усны хайгуул, Оюу Толгой орчмын 263 км² мониторингийн сүлжээ
  • «Гүний хоолой» ордын ашиглалтын хайгуулд шинжээчийн дүгнэлт (2024)
  • Нарангийн хоолойн ордын ашиглалт Нарангийн булагт үзүүлэх нөлөө (2014)

Хөвсгөл, рашаан, халуун ус

  • Монгол-Оросын Хөвсгөлийн ус судлалын отрядын Монголын талын ахлагч, Хөвсгөл нуурын атласын зураг
  • Хээрцэр голын хөндийн термаль усны эрэл (2016), Ужигийн голын хөндийн газар доорх ус (2018)
  • Булганы Хульжийн халуун рашааны нөөцийн судалгаанд зөвлөх (2022)
Хээрийн замнал

Ус хаана байна, багш тэнд

Хөвсгөлөөс Ханбогд, Ганга нуураас Ойгон нуур хүртэл. Зургийн тайлбарыг багшийн номуудаас авав.

«Гүнээсээ хайрлая» — Ханбогдын усны чуулганд үг хэлж буй ньӨмнөговь, 2024
Гүний хоолойн газар доорх усны ордын гидрогеологийн туршилт дээрӨмнөговь, Ханбогд
Элсэн манхнаас ундрах газар доорх ус«Хорвоод ганцхан» цувралаас
Өвөр Хөшөөтийн булаг. Алсад Монгол орны төв цэг«Хорвоод ганцхан» VI дэвтэр
Ширээт цагаан нуурын эрэг дээрХөгнө-Тарна, шавь нартайгаа хийсэн аялал
Ойгон нуурын хөвөөнд, шавь М.Энхмандах, доктор Г.Туваансүрэн нарын хамтЗавхан, Түдэвтэй, 2020
Талын агуйн амсар дээр Ж.Осоржамаа, Г.Тамир нарын хамт2023
Төгрөг толгойн овооны дэргэд охин Б.Сийлэгмаагийн хамтТөрсөн нутагт
Төгрөгийн хонхорын дэрсэн төгөл«Төгрөгийн дэрст хонхорт төрсөн өдрийн минь түүх бий»
Орхон голын хүрхрээний дэргэд, усны уурын конденсацийн суурь судалгааМУИС-ийн судалгааны багтай
Шивэртийн халуун рашаан дээрАрхангай, 2013
Ганга нуурСүхбаатар, Дарьганга, 2004
Хөвсгөл орчмын байгалийн нөөц баялгийн судалгаа1971
Гидрогеологи, геоэкологийн профессорын баг2002
Бүтээлүүд

Номын сан

Дурсамж, ургийн бичгээс эхлээд гидрогеологийн суурь сурах бичиг хүртэл. Ном бүр бол багшийн «оюунлаг суваргын» нэг чулуу.

Энд номыг танилцуулав. Багш нийт 38 нэг сэдэвт бүтээл, 30 сурах бичиг хэвлүүлсэн.

1993 оноос жил бүр

«Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд»

Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойд зориулж Н.Батсүх 1993 оны 6-р сарын 25-нд анхны бага хурлыг зохион байгуулжээ. Тэр цагаас хойш хурал тасралтгүй болж, өгүүллүүд нь мэргэжлийн хянан магадалгаатай бүтээлд (ISSN 3078-8897) хэвлэгддэг.

Энэ түүхээ багш «Усан дуслыг хэлхэхүй» дурсамжууддаа бичсэн.

XXXIV
Хэзээ
2026 оны 10-р сарын 26–27
Хаана
Өмнөговь, Даланзадгад — багшийн төрсөн нутагт
Зохион байгуулагч
ШУТИС, ГУУС, Гидрогеологи, инженер геологийн тэнхим
Онцлох
Найдангийн Батсүх санг олон нийтэд албан ёсоор зарлана
Бидний тухай

Санаанаас сан хүртэл

Салбарын түүх, дурсамжийг хадгалж, залуу судлаач, оюутан, эрдэмтэн, багш нарыг дэмжинэ.

2001Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржавын санаачилгаар Найдангийн Батсүх санг байгуулах санал анх гарч, «Эрдэм» сонинд нийтлэгдсэн. Албан ёсоор бүртгэгдээгүй, тамга тэмдэггүй явж ирсэн.
2026.05.27Санаа гарснаас хойш 25 жилийн дараа ажил хэрэг болж, сан улсын бүртгэлийн гэрчилгээ авч, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2026.10.15Удирдах зөвлөлийн анхдугаар хурал болж, эхний ээлжийн ажлаа тогтоосон.
2026.10.27XXXIV эрдэм шинжилгээний хурал дээр санг олон нийтэд зарлана.
Найдангийн Батсүх санг үүсгэн байгуулагчид сангийн тугийн дэргэд «Техноген гидрогеологи» номтой
Санг үүсгэн байгуулагчид, сангийн тугийн дэргэд
Улсын бүртгэлийн гэрчилгээ2026 оны 5-р сарын 27
Сангийн зорилго

Эх орныхоо гидрогеологи, инженер геологи, геоэкологийн судалгаа (боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин)-ны үр өгөөжийг дээшлүүлэн, үр дүнг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд нийтийн хүртээл болгоход оршино.

Удирдах зөвлөл

Сангийн удирдлага

Найдангийн Батсүх сан (Batsukh Naidan Foundation) таван гишүүнтэй Удирдах зөвлөлтэй.

Н.Батсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт
Тэргүүн

Н.Батсүх

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны доктор, профессор

Д.Доржсүрэн
Удирдах зөвлөлийн дарга

Д.Доржсүрэн

Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, доктор

И.Сайнсанаа
Гүйцэтгэх захирал

И.Сайнсанаа

«Лэнд тест» ХХК-ийн гүйцэтгэх захирал

Гишүүн

М.Мягмаржав

«Инжгеотех» ХХК-ийн гүйцэтгэх захирал

С.Сүхбат
Гишүүн

С.Сүхбат

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга, МУИС-ийн Улс төр судлалын докторант

Найдангийн Батсүх сангийн туг, монгол хувилбар Batsukh Naidan Foundation — тугийн англи хувилбар
Сангийн туг · 200×100 см, монгол, англи хоёр талтай
Багшийн ажлын ширээн дээрх сангийн хоёр жижиг туг
Багшийн ширээн дээрх сангийн туг
Үйл ажиллагааны чиглэл

Сан юу хийх вэ

01

Салбарын түүх, дурсамж

Салбарт багшилж, ажиллаж байсан хүмүүсийн тухай дурсамж ном гаргана.

02

Үзмэрийн танхим

Гидрогеологи, инженер геологийн шинжлэх ухааны хөгжлийн жижиг музей байгуулна.

03

Тэтгэлэг, шагнал

Залуу судлаач, оюутан, эрдэмтэн, багш нарыг тэтгэж, шагнана.

04

Мэргэжлээ сурталчлах

Өдөрлөг, дугуй ширээний уулзалт, шинэ оюутнуудад мэргэжлээ танилцуулах арга хэмжээ, телевизийн нэвтрүүлэг.

Эхний ээлжийн ажил

Ойрын гурван алхам

Дурсамж ном

Салбарын 55 жилийн ойн ном

Салбарт багшилж, ажиллаж байсан хүн бүрийн намтар, бүтээл, удирдсан ажил, шавь нарын дурсамжийг нэгдсэн загвараар бичүүлж, хэвлээд номын сангуудаар тараана. Хоёр боть хүртэл байж болно.

2028 оны ойг угтаж
Музей

Шинжлэх ухааны хөгжлийн музей

Багшийн бүх бүтээл, салбарын түүх, архив, багшийн олон жил хэрэглэсэн багаж хэрэгслийг нэг дор хадгалах жижиг кабин музей. Ноорог зургийг барилгын салбарт ажилладаг шавь нар гаргана.

Байршлыг 2027 оны зун шийднэ
Тэтгэлэг

Дараагийн үеийн төлөө

Залуу судлаач, оюутан, эрдэмтэн, багш нарт тэтгэлэг, шагнал олгоно. Эхний ээлжид Батсүх багшийн саналаар шалгаруулна.

2027 оноос
Сангийн хөрөнгө 30сая төгрөг

2026 оны 12-р сарын 31 гэхэд хүрэх зорилт. Хөрөнгөө найдвартай байршуулж, жил бүрийн өгөөжөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ.

Хаанаас бүрдэх вэ

1 сая ₮Мягмаржав захирал сан байгуулахад хандивласан.
200 номБагшийн хэвлүүлсэн номыг хандивын журмаар, нэгийг нь 30 000 төгрөгөөр тараана. Эхлээд багштай хамт ажиллаж байсан хүмүүст, үлдсэнийг төгсөгч ангиудын дарга нараар дамжуулан хүргэнэ.
ХандивБагшийн Ардын багш цол хүртсэнийг тохиолдуулан шавь нар, хамт олноос авах нэг удаагийн хандив.
Хандив өгөх
Хандив→Сангийн хөрөнгө→Жил бүрийн өгөөж→Үйл ажиллагаа
Холбоо барих

Сантай нэгдээрэй

Хандивыг 2026 оны 12-р сарын 31 хүртэл хүлээн авна. Ном авах, хандив өргөх, дурсамжаа хуваалцах бол бидэнтэй холбогдоорой.

Утас

Ном авах, хандив өргөх, дурсамжаа хуваалцах талаар асуух бол холбогдоорой.

Мэдээ, мэдээлэл

Сангийн шинэ мэдээ, эрдэм шинжилгээний хурлын урилга, салбарын үйл явдлыг Facebook хуудсаас.

Хуудас руу очих
Хаяг, и-мэйл
Хан-Уул дүүрэг, 18-р хороо

Стадион оргил, Удирдлагын академи гудамж, 213-р байр, 204 тоот. Улаанбаатар

nbatskh@gmail.com

015 гишүүнтэй Удирдах зөвлөл удирдана
02Санхүүгийн тайланг улирал бүр гаргана